“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРАГЧДЫГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бауыржаны баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу 2017 оны 9-р сарын 20-ны өдөр, 14:00 цагаас аймгийн “Иргэний танхим”-д Өлгий сумын хэмжээнд байгаа ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдийн дунд “Ерөнхий боловсролын сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

 Сургалтад аймгийн Прокурорын газрын орлогч прокурор А.Турдыбек, аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтан Х.Маргулан, аймаг дахь Тагнуулын газрын ахлах ажилтан, ахмад С.Батсайхан, аймаг дахь Цагдаагийн газрын ГБХХГХУС мэргэжилтэн, ахмад К.Ёлка, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтэн А.Төлеугүл, Монголын хуульчдын холбооны аймаг дахь салбарын тэргүүн Раушан нар нийт 150 гаруй сурагчдад бэлдсэн сэдвийн хүрээнд хичээл заав.


 Уг сургалтын зорилго нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.9, 2.13 дахь заалтуудыг хэрэгжүүлэх,  аймагт гарч буй гэмт хэргийн шалгаан нөхцөл, хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ЕБС-ийн удирдлага, багш, ахлах ангийн сурагчдад ойлгуулан таниулах явдал юм.

 

Холбоо барих

Монголын Мусульман Шашны Холбоо

Манай байгууллагын зорилго нь: Ислам шашины уламжлалаа Казах ард түмний ес жайгтай нийцүүлэн залуу хойч үед түгээн суртчилах

  • +976 99425828
  • Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
  • ulaanbaatar hot 

Биднийг дагаарай