Өнөөдөр аймгийн удирдлагууд бүгд найрамдах Энэтхэг улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд суреш бабуг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.Уулзалтын үеэр хамтын ажиллагаа, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн чигэлээр олон асуудлуудыг ярилцаж хэлэлцлээ..

 

 Өнгөрсөн оны 12-р сард аймгийн удирдлагууд Энэтхэг улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд суреш бабутай уулзаж Энэтхэг Улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгээр төрийн албанд 3-5 жил ажилласан, Англи хэлний зохих төвшний мэдлэгтэй төрийн албан хаагчийг тус улсад Англи хэл, болон компьютер, IT инженерийн чиглэлээр 3-6 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар тохиролцоо хийсэн юм үүнийг цаашид ажил хэрэг болгож дээрх шаардлагуудыг хангасан сурах хүсэлтэй залуусыг тус улсад мэргэжилээ дээшлүүлэхэд тусалж дэмжиж ажиллахаар тохиролцов.

 Мөн Наурыз-ын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт ирсэн хүндэт зочин, Энэтхэг улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу-д аймгийн удирдлагууд Казах үндэсний дээл "Шапан" өмсүүлж хүндэтгэл үзүүллээ.

 

Холбоо барих

Монголын Мусульман Шашны Холбоо

Манай байгууллагын зорилго нь: Ислам шашины уламжлалаа Казах ард түмний ес жайгтай нийцүүлэн залуу хойч үед түгээн суртчилах

  • +976 99425828
  • Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
  • ulaanbaatar hot 

Биднийг дагаарай