Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн хорооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ, Аймгийн ЭМГ-тай хамтран “Аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлууд”  сэдэвт  хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг  аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн хорооны дарга Д.Сара удирдаж, гишүүд болох Б.Бейсен, Х. Манчүк, Д.Гүлжан болон Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл, НЭМТ-ийн дарга Б.Сауле, бүх сумдын ЭМТ-ийн эрхлэгч, багийн эмч, Өрхийн  эрүүл мэндийн төвийн эрхлэгч нар оролцлоо.   Хэлэлцүүлгээр аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох, эрэмбэлэх, шат дараатайгаар шийдвэрлэх арга замыг тодорхойлж шийдвэрлэх арга замыг хамтран хэлэлцэж, гарсан шийдвэрийг холбогдох газарт уламжлах,  танилцуулах,  аймгийн ИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулж шийдвэрлэх болон  аймгийн хэмжээний бодлогын чанартай баримт бичигт шат дараатай тусгаж шийдвэрлэхээр боллоо. 

 

Холбоо барих

Монголын Мусульман Шашны Холбоо

Манай байгууллагын зорилго нь: Ислам шашины уламжлалаа Казах ард түмний ес жайгтай нийцүүлэн залуу хойч үед түгээн суртчилах

  • +976 99425828
  • Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
  • ulaanbaatar hot 

Биднийг дагаарай