ОХУ-ын Новосибирскийн хөдөө аж ахуйн их сургууль Баян-Өлгий аймгаас шинээр оюутан элсүүлэхээр болжээ. Тодруулбал, Новосибирскийн хөдөө аж ахуйн сургуулийн захирал Андрей Викторович Герман Улсын Берлиний их сургууль дахь түнштэйгээ хамт тус аймагт ирж аймгийн Засаг дарга болон бусад албаны хүмүүстэй уулзаж энэ аймгийн оюутнуудыг хөнгөлөлттэй байдлаар суралцуулах болсноо мэдэгдсэн байна.

Тэд шинэ элсэлтийг ирэх гуравдугаар сард зохион байгуулахаар болж Баян-Өлгий аймгийн «Дарын» хувийн сургууль дахь орос хэл сургалтын төв элсэхийг хүсэгчдэд тусламж үзүүлэхээ мэдэгджээ. Новосибирскийн хөдөө аж ахуйн их сургуульд одоо тус аймгийн 50 оюутан суралцаж байгаа юм байна.

Холбоо барих

Монголын Мусульман Шашны Холбоо

Манай байгууллагын зорилго нь: Ислам шашины уламжлалаа Казах ард түмний ес жайгтай нийцүүлэн залуу хойч үед түгээн суртчилах

  • +976 99425828
  • Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
  • ulaanbaatar hot 

Биднийг дагаарай